Орон нутагт гарсан гал түймрийн улмаас бага насны гурван хүүхэд амь насаа алджээ. Тодруулбал Төв аймгийн Жаргалант сумын төвд байшин шатаж хажуугийн байшин луу тархан шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 15:25 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт тав, дөрөв, хоёр настай гурван хүүхэд өртөж амь насаа алдсан байна.