• Lead the way ...
         
21
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    34   |  
0

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдрөөс энэ сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгууллаа. Энэ хугацаанд 2.3 сая ам метр талбайгаас 818.6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлжээ. 

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ЗДТГ, түүний дэргэдэх 33 газар, хэлтэс, 43 хороо, хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1,548 аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-д, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн төлөөлөл болон иргэдийн бүлэг зэрэг байгууллагууд оролцжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ