• Lead the way ...
         
13
2025
May
Daily poll
(Нийт санал: 195)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    66   |  
0

Өнөөдөр буюу энэ сарын 22-нд нутгийн төв, урд болон зүүн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна. Тодруулбал Булган, Хэнтийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилж, хүчтэй шороон шуурга шуурна. 

Харин маргааш буюу 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

Иймд хол замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, баталгаат замаар зорчих, шатахууны нөөцтэй явахыг анхааруулж байна. Малчдын хувьд малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд болон ахмад настай хүнийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ