• Lead the way ...
         
22
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    7   |  
0
Голдманы нэрэмжит Байгаль орчны шагналын 2025 оны долоон ялагч дотор Монгол хүн багтлаа. Энэхүү шагнал нь байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлсан эрхмүүдэд олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм. Энэхүү шагналын эзнээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, 80 настай Лувсандашийн Батмөнх тодорсон.
 
Тэрээр тэтгэвэртээ гарснаас хойш нутаг усаа хамгаалах үйлсийг манлайлж, инженерийн тооцоолох ухаанаа ашиглан нутгийн ард олонтойгоо хамжиж, Хөвсгөл сумандаа 500 мянган га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авахуулжээ.
 
Нэг тивээс ердөө нэг л идэвхтнийг сонгон хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд гаргасан амжилт, манлайллыг нь үнэлэн энэхүү шагналыг олгодог. Монгол Улсаас Голдманыг гурав дахь удаагаа хүртэж байгаа нь энэ юм. 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ