• Lead the way ...
         
22
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    37   |  
0

Сэлэнгийн Хүдэрт гарсан түймрийг цурамд оруулж, Төв аймгийн Эрдэнэд гарсан түймрийг бүрэн унтраажээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 15:36 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг 18:17 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар зургаан га талбай өртөж шатжээ. 

Харин Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдрийн 11:35 цагт ирсэн ба орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраажээ. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га талбай өртөж шатсан байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ