A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 85 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 85 | |
|
Дэлхий дахинд улс орнуудын эдийн засгийн дархлааны томоохон үзүүлэлтүүдийн нэг нь нийт иргэдийн хадгаламж байдаг. Швейцар, Швед, Герман зэрэг хөгжингүй улсуудад хүн амынх нь 95-с дээш хувь нь орлогынхоо 8-10 хувийг тогтмол хуримтлуулдаг. Харин Монгол улсын нийт өрхийн 76% нь хуримтлалгүй гэсэн харамсалтай статистик мэдээллийг “Үндэсний статистикийн хорооны тайлан” дурдсан байна. Эдгээр улс орнуудын иргэд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, хэрэгцээнээсээ илүү орлоготой учир хуримтлуулах бус хүүхэд бүрд хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлуулах дадал зуршлыг бий болгохоос хөгжлийн замналаа эхлүүлсэн байдаг.
Хуримтлуулах дадал зуршил нь хүүхэд бүр хувийн төсвөө төлөвлөж, санхүүгийн сахилга баттай байхаас эхлэх учиртай. Ингэхдээ эцэг эхчүүд хүүхдүүддээ санхүүгийн хувьд зохистой хэмжээний хараат, бие даасан байдлыг олгож, шийдвэр гаргалтыг дэмжих нь зүйтэй. Энэхүү хэрэгцээ шаардлагад бүрэн зохицох, хамгийн тохиромжтой шинэ бүтээгдэхүүнийг Худалдаа, хөгжлийн банк та бүхэнд санал болгож байна.
“For U” карт нь “FOR YOUR HEALTH, FOR YOUR EDUCATION & FOR YOUR DREAM” буюу таны хүүхдийн эрүүл мэнд, мэдлэг боловсрол, хүсэл мөрөөдөлд чиглэсэн урамшуулал, хөнгөлөлтүүдийг нас насны онцлогт тохируулан олгохоос гадна хийсэн худалдан авалт бүрийнхээ тодорхой хувиар хуримтлалаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн онцлогтой юм. Мөн хүүхдэд учирч болох бэлэн мөнгөний эрсдэлүүдийг бууруулж, өдрийн худалдан авах, гүйлгээ хийх эрхийг тогтоож өгөхөөс гадна шаардлагатай тохиолдолд дансны мэдээллийг харах гэх мэт аюулгүй байдлын маш олон давуу талуудыг шингээсэн бүтээгдэхүүн юм.
Амжилттай суралцах хамгийн чухал арга бол “оролдлого, хичээл зүтгэл” бөгөөд хүн үгнээс илүү үйлдэл тогтоох чадвар өндөртэй байдаг. Тиймээс хүүхдэдээ багаас нь өөрийн гэсэн санхүүгийн хэрэгсэл эзэмшүүлэх нь ирээдүйн бие даасан иргэн төлөвшихөд чухал нөлөөтэй. Бэлэн мөнгө өгч болох ч хаяж гээх, мөн ариун цэврийн хувьд ч хүүхдэд эрсдэлтэй. Тиймээс хүүхдийнхээ насанд тохирсон картыг ашиглуулж сургах нь хамгийн ухаалаг сонголт юм.
Худалдаа, хөгжлийн банк
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|