• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    272   |  
0

Өнгөрсөн Баасан гарагт Харбин хотод зохион байгуулагдсан “Хятадын мөс, цасны аялал жуулчлалын хөгжлийн форум 2024” - ийн үеэр “Харбины мөс, цасны ертөнц” нь 816,682.5 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий дэлхийн хамгийн том мөс, цасан парк болж Гиннесийн номд бичигджээ.

Жил бүр мөс цас, дуу гэрлийг хослуулсан гайхамшигт бүтээлүүдийг сүндэрлүүлдэг тус парк нь өдгөө 25 дахь жилдээ жуулчдын нүдийг хужирлаж байна. 250,000 гаруй шоо метр мөс, цаснаас бүтсэн 1000 гаруй урлагийн бүтээлийг үзэж, танилцан, олон төрлийн соёлын арга хэмжээнд оролцох төдийгүй 521 метр урт гулсуураар гулгаж, өвлийн спортоор хичээллэх боломж бүхий цагийг уйдах завгүй өнгөрүүлэх байгууламжийг тэд босгожээ.

Харбин хот нь 9.4 сая хүн амтай Орос, Хятад, Герман, Польш, Литва зэрэг 53 үндэстэн амьдарч, 45 хэлээр ярьдаг. Хятадын 10 том хотын нэг бөгөөд зүүн хойд Хятадын хамгийн том хот, аялал жуулчлалын төв юм. 

TAGS
#Media