• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    94   |  
0

Хөл хорио эхлээд хэдийнээ бид 27 хоногийг гэртээ өнгөрүүлжээ. Бурхан минь бараг л нэг сар 

Хаа сайгүй уйдсан хүмүүс цагийг хөгжилтэй өнгөрүүлэх арга сүвэгчилж цахим орчинд олон төрлийн чалленжаар давалгаалах болсныг та анзаарсан байх.

News feed гүйлгэх үед арван постны бараг найм нь чалленж байгаа биз 

Нөхрийнхөө нүүрийг будахаас эхлээд бага насаа одоогийнхтойгоо харьцуулсан зургаа нийтэлж, гангарааны хувцастайгаа хоол хийгээд л… бүр болоогүй хэдэн мянган коммент хүрэх нөхцөл дор эрчүүд даашинз гэх зэрэг эмэгтэй хувцас өмсөж бүжиглээд л…

Хүүтэйгээ, охинтойгоо, нохойтойгоо, мууртайгаа гээд юутай ч хамаагүй авахуулсан зургаа цахим хаягтаа нийтэлж, дуусдаггүй их чалленжүүд ар араасаа хөвөрсөөр.

Эдгээр нь хүмүүст инээд хөөр, аз жаргал бэлэглэхийн сацуу дархлааг нь дэмжихэд тусалж буй нь дамжиггүй.

Тэгвэл “Аливаа чалленж тодорхой зорилготой, зөв зүйлд уриалсан, цаг үетэйгээ зохицож байх ёстой” хэмээн #DanceChance чалленжийг санаачлан, эхлүүлж байсан бүжигчин Хулан, Эрдэнэ хоёр маань дараагийн сонирхолтой давалгааг эхлүүлжээ.

Тус давалгаа нь хөл хорионы үед дархлаа дэмжиж, жүжиглэх болон бүжиглэх авьяасыг нээн илрүүлээд зогсохгүй дуу, бүжгээр дамжуулан хүүхдийг багаас нь үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлж, шударга нийгмийг бүтээх зорилготой аж.

Давалгааны нэр:Шударга Тоглоцгооё

Уриа: Зөв Зөвд шударга зөв

АТГ-Олон нийтийн төв болон Ботгохон төслийн хамт олны хамтран гаргасан “Шударга тоглоцгооё” хэмээх дуун дээр дэглэгдсэн бүжгийн хөдөлгөөн нь дагаж хийхэд хялбар бөгөөд дууны агуулгыг бүрэн илэрхийлж байгаа юм.

Тус давалгаанд эхнээсээ багачууд маань нэгдэж эхэлсэн байна лээ. Хөөрхөн байгаа биз.

Ирээдүйн шударга, зөв иргэнийг бий болгохыг эрхэмлэдэг хүмүүс маань хүүхэд, дүү нартаа тус чалленжийн ач холбогдол, дуунд илэрхийлж буй санааг бүжгээр дамжуулан тайлбарлаж өгөөрэй.

Чалленжийн талаарх мэдээллийг энд дарж аваарай

Нийтээрээ шударга тоглоход суралцаж, дархлаагаа дэмжихийг уриалж байна.

#Ботгохон #АТГ-ОлонНийтийнТөв #DanceChance #ЗөвЗөвдШударгаЗӨВ #ШударгаТоглоцгооёChallenge

TAGS