A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 89 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 89 | |
|
Шигэрү Ёкота Хойд Солонгосын засгийн газарт хулгайлагдсан охиныхоо араас насаараа тэмцсээр 87 насандаа өөд болов. Түүний биеийн байдал эрс муудаж алхаж чадахгүй болоод эмнэлэгт хэвтэж байсан юм. Өнгөрсөн баасан гарагт эмнэлэгт амьсгал хураасныг эхнэр Сакиэ Ёкота “Миний нөхөр бүхий л хүчин чадлаа дайчилсан боловч охинтойгоо дахин уулзаж чадсангүй.” хэмээн мэдэгдсэн.
1970-1980-аад онд Хойд Солонгосын засгийн газар Япон улсын иргэдийг тагнуулын албандаа өөрийн орны хэл, соёлыг хүчээр заалгах зорилгоор хулгайлж байсан бөгөөд хожим арван гурван иргэдийг хулгайлснаа хүлээн зөвшөөрдөг ч, Японы талаас хамгийн багадаа 17 иргэн хулгайлагдсан гэсэн тоо баримт бий. Тэднээс цөөн хэд нь л буцаж эх орондоо ирж байсан түүхтэй. Харин Шигэрү Ёкотагийн охин 1977 онд 13 насандаа сургуулиасаа гэртээ харих замдаа хулгайлагдсанаас хойш гэртээ эргэж ирээгүй байна.
Тухайн үед эцэг Ёкота Япон улсын Төв банканд ажилладаг байжээ. Охины хэрэг явдлын дараа хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь авчрах ажилд насаараа зүтгэсэн аж. Хойд Солонгосын засгийн газар 2002 онд таван иргэнийг нь суллаж бусдыг нь нас барсан, амиа хорлосон гэдэг ч, ар гэрийнхэн нь амьд гэдэгт итгэж явдаг. 2014 онд гуравдагч орон болох Монголд тэднийг Мэгүми Ёкотагийн охин буюу зээ охинтой нь уулзуулж байсан юм.
Японы улс төрчид энгэртээ цэнхэр өнгийн тууз зүүж хулгайлагдсан иргэдээ авах хүсэлтээ илэрхийлдэг байна. Энэ бол хүний эрх, улсын аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн асуудал. Япон, Хойд Солонгосын харилцаа шат ахидаггүйн нэг шалтгаан нь ч энэ мөн.
Эх сурвалж: New York Times
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|