• Lead the way ...
         
22
2025
May
Daily poll
(Нийт санал: 195)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    28   |  
0
Пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-22-нд Норвеги улсад болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид найман медаль хүртсэн ба эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, энэ тэмцээнд дөрвөн жил дараалан аваргалсан Монголын анхны тамирчин боллоо. 
 
-120 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 250 кг-ын шахсанаар мөнгөн медаль хүртсэн ба тэрбээр ДАШТ-ий найм, тав дахь мөнгөн медалиа хүртлээ. 
 
Мөн өсвөрийн 53 кг-ын жинд Э.Дашдондог алт, 83 кг-ын жинд О.Цэнгэлбаяр хүрэл, мастер-1 ангиллын 93 кг-д Ц.Отгондалай алт, мастер-2 ангиллын 93 кг-д Х.Баттөмөр хүрэл, 74 кг-д Х.Амарсанаа мөнгө, мастер-3 ангиллын 66 кг-д Л.Батсайхан хүрэл медаль хүртсэн байна. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ