NBA финалын цувралын зургаа дахь тоглолтод Индианагийн залуус ялалт байгуулснаар аваргын цуврал долоо дахь тоглолтод шийдэгдэхээр боллоо. Цувралын долоо дахь тоглолт Оклохома хотноо болно.
Өнөөдөр Оклохомагийн залуусын тоглолт болж өгсөнгүй талбайд гарсан бүх тоглогчид хасах үзүүлэлттэй байлаа. Тэдний хожигдлын гол шалтгаан бөмбөг алдалт байсан ба Индианагийн залуус хоёр дахь боломжийг алдалгүй довтолгоогоо амжилттай болгож талбайдаа ялалт байгууллаа.
NBA-ын түүхэнд есөн жилийн дараа аваргын цувралын долоо дахь тоглолт гарч байна. 2016 оны финалд Голден Стэйт Варриорс болон Леброн Жэймсээр ахлуулсан Кливленд Кавальерс баг 3-1 гэсэн хар нүхнээс эргэн ирж аваргын цом өргөсөн байдаг.