• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    88   |  
0
 

14 настай William Callaghan гэх аутизмтай хүүхэд өнгөрсөн даваа гарагт гэр бүлийн хамт Victoria хотын “Mount Disappointment” ууланд алхаж байх үеэр алга болжээ.

Гэр бүлийнхэн нь түүнтэй холбогдох хэрэгсэл байгаагүй учир хайлтын үйл ажиллагаа удаашрах магадлалтай хэмээн санаа зовж байв.

Хайгуулын баг удаан хайсны эцэст хүүг лхагва гарагт уулын орой орчмоос олсон юм.

 
 

Аврах багийн ажилтны хэлснээр William бутнаас 10 минутын зайнд олдсон бөгөөд тэрээр гуталгүй, дан бэлтгэлийн өмд, малгайтай цамцтай байв. Түүний төөрсөн хоёр шөнийн температур 0 градусыг зааж байжээ .

Victoria хотын цагдаагийн ажилтан Christine Lalor “хүйтэн ууланд хоёр хоносон гэхэд хүү харьцангуй эрүүл бас аюулгүй харагдаж байсан" хэмээн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа дурдав.

Мөн “хүү эмнэлгийн ажиглалтад хоол сайн идэж, дулаан орчинд аюулгүй байгаа бөгөөд  MC Donald’s идмээр байгаагаа хүртэл илэрхийлсэн” гэжээ.

William-ын ээж хайгуулын баг болон цагдаагийн ажилтнуудад талархсанаа илэрхийлэхийн сацуу өнгөрсөн хоёр хоног хүүгээ юу мэдэрч, туулсныг  төсөөлж ч чадахгүй байгаагаа хэлсэн юм.

 
 

Аутизмыг таниулах байгууллагын удирдлагын зүгээс ч мөн хайгуулын багийн ажилтнуудыг сайшаав.

TAGS