• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    95   |  
0
 

Donald John Trump 1946 оны зургаадугаар сарын 14-нд New York-ын Queens хотод мэндэлсэн бөгөөд өчигдөр 74 насны ойгоо тэмдэглэлээ. 

Тэрээр Америкийн түүхэн дэх хамгийн ахмад ерөнхийлөгчөөр тодорсон бөгөөд ерөнхийлөгч асан Ronald Reagan хоёр дахь удаагаа сонгогдох үедээ 73 настай байжээ.

Дөрөв дэх жилдээ ерөнхийлөгчийн алба хашиж буй тэрээр энэ оны сонгуульд ч мөн нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй.

Түүний амьдралын түүхээс товчхон дурдвал

Өсвөр насандаа New York-ын цэргийн академид элссэн бөгөөд төгсөх жилдээ ахмад цолоор шагнуулж байв.

 
 

1968 онд Pennsylvania-ын их сургуулийн Wharton санхүүгийн сургуулийг эдийн засгийн бакалавр мэргэжлээр төгссөний дараа нь эцгийнхээ “E. Trump & Son” нэртэй үл хөдлөх хөрөнгийн компанид ажлын гараагаа эхлүүлсэн юм.

 
 

1978 онд New York хотын“Grand Hyatt” зочид буудалтай 40 жилийн хугацаатай татварын хөнгөлөлт үзүүлэх хэлэлцээр хийв.

 
 

Trump-ын анхны эхнэр, Чех-Америкийн иргэн, нийгмийн элитийн гишүүн Ivana байжээ. Тэд гурван хүүхэдтэй.

 
 

1993 онд удаах эхнэр Marla Maples-тай гэрлэлтээ батлуулсан бөгөөд Tiffany хэмээх охинтой болжээ.

 
 

Өөрийн хөрөнгөө гайхуулах дуртай тэрээр 300 футын хөлөг онгоцыг 30 сая доллараар худалдан авч байв.

 
 

Тэрээр гольфт дуртай бөгөөд 266 хоногт дор хаяж нэг цагийг толгож өнгөрүүлдэг. Одоогоор өөрийн гэсэн гольфын 27 сургалтын төвтэй.

 
 

Эх сурвалж: BusinessInsider

TAGS