A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 107 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 107 | |
|
CNN: Японы алдарт "Sanrio" компани буюу бидний сайн мэдэх "Hello Kitty"-г үүсгэн байгуулагч Shintaro Tsuji өөрийн ач хүүдээ гүйцэтгэх захирлын суудлаа шилжүүлэн өгөхөө мэдэгдэв.
Тэрээр ирэх долдугаар сарын 1-нд огцрохоор төлөвлөж буйг тус компанийн баасан гарагт хийсэн мэдэгдэлд дурджээ.
Өдгөө 92 насыг зооглож буй Shintaro Tsuji 60 жилийн дараа ийнхүү бизнесээ орхиж буй.
Shintaro Tsuji-гийн хүү Kunihiko 2013 онд зүрхний шигдээсээр нас барсан тул компани ач хүүд өвлөгдөж байгаа юм.
Японд гэр бүлийн бизнесээ ихэвчлэн хөвгүүддээ дамжуулдаг уламжлалтай.
"Sanrio" компани 1960 онд "Yamanashi" торгоны төвийн бэлэг дурсгалын газар болон байгуулагдаж байсан бөгөөд 1973 онд одоогийн нэрээр нэрлэжээ.
Тус компани нь анхны лицензийн бизнес эрхэлдэг Япон компаниудын нэг төдийгүй "Hello Kitty" хамгийн алдартай, их хэмжээний ашиг орлого дагуулсан бүтээлүүдийн нэг болсон юм.
Мөн түүнчлэн "Hello kitty" 1974 онд бүтээгдэж, бизнесийн гараагаа зоосны түрийвчээс эхэлж байсан бол өдгөө цүнх, гутал, гоо сайхны хэрэгслээс эхлээд хүүхдэд зориулсан бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ.
Хүүхэлдэйн зураглалтай муурыг дүрсэлсэн нь Японы попын соёлыг гадаадад дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэдэг.
Дашрамд дурдахад "Sanrio" сүүлийн жилүүдэд лицензийн бизнесээ өргөжүүлэхээр шаргуу тэмцэж байна. Учир нь 2019 онд тус компанийн дэлхийн нөөц ашигласны төлбөр, борлуулалттай харьцуулахад өмнөх оныхоос 11 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Мөн "Sanrio" нь одоогоор Япон, АНУ, Их Британийн соёлыг шингээсэн парк, ресторан бүхий тансаг худалдаа, зугаа цэнгэлийн төв болж өргөжин үйл ажиллагаа явуулж байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|