• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    104   |  
0
 

Энэ оны хамгийн анхны нар хиртэлт зургадугаар сарын 21-нд болж өнгөрлөө. Баруун Африк, Арабын хойг, Энэтхэг, Хятад, Тайвань зэрэг орнуудад энэхүү ховор тохиох үзэгдэл илүү тод ажиглагдав.

Нар хиртэлт гэдэг нь дэлхий, нар хоёрын хооронд сар орж нэг шугамд давхцахыг хэлнэ. Энэхүү үзэгдэл нь шинэ сартай үед тохиолдох бөгөөд жил тутам дэлхий дээр 2 - 5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь хоёроос олонгүй байдаг.

Өчигдөр болсон хиртэлт нь нар буцах өдөртэй давхцаж байсан юм.

Нар хиртэлтийн дээд үргэлжилсэн хугацаа нь 90 секунд байсан бөгөөд сар хамгийн ихдээ нарны 99,4 хувийг халхалсан аж.

Манай орны хувьд нар хиртэлтийн ердөө 32,4 хувь нь л ажиглагдсан төдийгүй бүрхэг, бороотой өдөр тохиосноос шалтгаалан мэдэгдэлгүй өнгөрчээ.

Guangzhou, China

 
 

Manila, Philippines

 
 

Chiayi, Taiwan

 
 

Mumbai, India

 
 

Karachi, Pakistan

 
 

Эх сурвалж: BBC

TAGS