• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    98   |  
0

Хотын хамгийн олон хүн зорчих хэсэг буюу “Хүнсний 20”-ийн нүхэн гарцыг 1988 онд онд барьснаас хойш огт засварлаагүй. 

Харин энэ онд буюу дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд засвар, шинэчлэлийн ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран гүйцэтгэж өчигдөр нээлтээ хийсэн. 

Тус нүхэн гарцыг 130 орчим сая төгрөгөөр засварлаж явган зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг хангасан ч шатны орц, гарцын бүхээгийг болхи, үзэмжгүй хийсэнд иргэд багагүй шүүмжлэлтэй хандаж байна. 

Нэгэнт хөрөнгө мөнгө зарж ажил эхлүүлснийх дэлхийн жишгээс санаа авч хотод үзэмж нэмсэн шинэлэг дизайныг бий болгосон бол нүдээ олсон ажил болох байжээ. 

Бид аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ урьдчилж төсөв батлаад түүндээ таарсан ажил хийдэг бол гадаадын жишигт чанар, өнгө үзэмж, хэрэглэгчид, байгаль орчинд ээлтэй байдал, ашиглалтын хугацаа, цаг агаарын нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг тооцоолж төсвөө харамгүй зардаг. 

Тэгвэл дэлхийн бусад метрополис хотууд явган хүний нүхэн гарц, метроны буудлын орц, гарцын шийдлийг хотын өнгө үзэмжтэй уялдуулж шинэлэг байдлаар хэрхэн хийдгийг доорх зургуудаас харцгаая.

Сингапурын метроны буудлын нүхэн гарц
Шотландын Глазго хотын метроны буудлын нүхэн гарцын хаалга
 
Германы Франкфурт хотын метроны буудлын нүхэн гарц
Германы Франкфурт хотын 
Германы Франкфурт хотын метроны буудлын нүхэн гарц
Германы Франкфурт хотын метроны буудлын нүхэн гарц
 
Шведийн Малмө хотын Триангелин метроны буудлын нүхэн гарц
 
Парисийн Аббес метроны буудлын нүхэн гарц 
TAGS