A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
5
|
|
0
|
14
|
|
0
|
16
|
|
0
|
32
|
|
0
|
40
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |
|
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон 26 хүнд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 159 хүн тусгаарлагдаж байна.
Тандалтын шугамаар 19 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Тээврийн жолоочийн хүүхэд аавтайгаа уулзаагүй учраас үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Тиймээс айдаст автахгүйгээр дархлаагаа дэмжихийг уриалж байна" гэв.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 орны 2.6 сая хүн халдвар авлаа. ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 5262 тохиолдол шинээр бүртгэгдэж, 57 хүн нас баржээ. Хүүхэд том хүнд халдвар тараасан тохиолдол их байна.
119 утсанд 262 дуудлага ирсний дийлэнх нь банкууд зай барих зөвлөмжийг дагахгүй байна гэсэн дуудлага иржээ" гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Турк улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 100 мянгад дөхөж байна. Итали, Испанид халдварын тохиолдол буурч байна. Герман улсын лаборатори хүний бие дээр турших эрхээ авчээ.
Туршилтад биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа хүмүүсийг хамруулах ба амжилттай хэрэгжсэн тохиолдолд биеийн байдал хүнд байгаа өвчтөнүүд дээр туршина" гэв.
ДЭМБ-ын төлөөлөгч О.Ариунтуяа "ДЭМБ-аас эрүүл мэндийн байгууллагын дарга цар тахал дэлхий дахинд удаан үргэлжлэх төлөвтэй байгаа талаар мэдээлсэн. Вакцин, үр дүнтэй эм гартал энэ байдал үргэлжлэх учраас хүн бүр халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг дагах хэрэгтэй байна гэсэн юм" гэв
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
5
|
|
0
|
14
|
|
0
|
16
|
|
0
|
32
|
|
0
|
40
|
Daily poll
|