• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    76   |  
0
 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор шүүхийн тухай, шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хуульчдын холбоотой хамтран боловсруулсан аж.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсэг нь “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” үндсэн чиглэлийн хүрээнд хийгдсэн бөгөөд УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-т мөн тодорхой асуудлуудыг тусгасан.

Тиймээс шүүхийн багц хуулийг шинэчлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тууштай баримтлах, Үндсэн хуулийн мөрдөгдөж байгаа зохицуулалтуудад захирагдах, хуулийг хуульчдаас гадна иргэн, хуулийн этгээдийн хэрэглээнд нийцүүлэх, өнгөрсөн хугацааны алдаа, оноо, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад учирч байгаа эдийн засгийн болон бусад хүндрэл, бэрхшээлийг цогцоор нь харж, нэг мөр шийдвэрлэх” шаардлагыг хатуу баримтлах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

TAGS





Холбоотой санал болгох мэдээ