A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
4
|
|
0
|
14
|
|
0
|
14
|
|
0
|
31
|
|
0
|
37
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |
|
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү манай оронд коронавирусийн 36 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний хүний шинжилгээг Дархан-Уул аймагт хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг тэнд шинжилж эхэллээ.
Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. Нийслэлийн таван дүүргээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсийн сорьцыг цуглуулж шинжилгээ хийсэн юм.
Сайн мэдээ дуулгахад Туркийн иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Түүнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ. ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан Москвагаас ирсэн оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ. Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол нэлээд их бүртгэгдэж байна" гэв.
Турк улсын иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 орны 2.7 сая хүн халдвар авлаа. 119 дугаарт 220 дуудлага ирсэн. Гадаад байгаа иргэд маань энэ утсанд холбогдон зөвлөгөө мэдээлэл авсаар байна. Хүмүүс гадуур амны хаалтгүй явж байна гэх дуудлага их ирж байна" гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Сингапурт 1037 тохиолдол шинээр бүртгэгсэн байна. Тус улс нийт 46 дотуур байрны 18-ыг нь бүрэн хаажээ. Японд шинж тэмдэггүй тохиолдол их бүртгэгдэж байгаа хэмээн мэдээлсэн. Томуугийн улиралд өвчлөл илүү их тархах эрсдэлтэй байна. Тамхи татдаг, илүүдэл жинтэй хүмүүсийг амьдралын хэвшилдээ өөрчлөхийг анхаарууллаа. БНСУ хүний цусны сийвэнг авч, эмнэл зүйн шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
4
|
|
0
|
14
|
|
0
|
14
|
|
0
|
31
|
|
0
|
37
|
Daily poll
|