• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    77   |  
0

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа. 

Тэрээр "2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний хүний шинжилгээг Дархан-Уул аймагт хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг тэнд шинжилж эхэллээ.

Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. Нийслэлийн таван дүүргээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсийн сорьцыг цуглуулж шинжилгээ хийсэн юм.

Сайн мэдээ дуулгахад Туркийн иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Түүнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ. ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан Москвагаас ирсэн оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ.  Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол нэлээд их бүртгэгдэж байна" гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ