• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0
 

Олон нийтийн сүлжээгээр "үхсэн малын махыг өнгө оруулж байна” гэсэн тайлбар бүхий хэзээ, хаана хийгдсэн нь тодорхой бус бичлэгийг байршуулан нөөцийн мах бэлтгэлтэй холбох зорилго бүхий мэдээлэл байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн. 

Дээрх худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, айдас түгшүүр төрүүлэх нөхцөл байдал үүсгэж байна.

Худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед энэхүү худал мэдээлэл нь олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн нөхцөл байдал үүсгэж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.  

Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим аж ахуйн нэгжийн, 12.6 мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн.

Нөөцийн махны худалдааг долоодугаар сарын 01-н хүртэл үргэлжлүүлнэ

Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг гуравдугаар сарын 11-нээс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төгрөгөөр, үхрийн ястай мах 7700 төгрөгөөр, ямааны мах 6200 төгрөгөөр худалдаалж байгаа нь зах зээл дэх үнээс 19.7-33.7 хувиар хямд байгаа аж. 

Нөөцийн махны худалдаагаар 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 1904.8 тонн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах  806.2 тонн, хонины ястай мах 921.3 тн, ямааны ястай мах 177.3 тонн байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ