A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 78 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 78 | |
|
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 26-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул салбар, ХӨСҮТ-ийн хоёр лаборатори буюу нийт гурван лабораторид 161 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж буй эмнэлгийн 19 ажилтнаас шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй байна.
Ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. ОХУ-аас ирсэн 48 оюутан, тандалтаар авсан 5 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 15 жолоочоос коронавирусийн халдвар илрээгүй.
Сайхан мэдээ дуулгахад Франц иргэн бүрэн эдгэрч, дараагийн шатанд шилжих гэж байна. Тэрбээр 47 хоног эмчлүүлсэн. Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсноос хойш дэлхий биднийг харж байсан. Энэ хүнийг эдгээж чадсны хариуг бусад улс манай улсад илгээх байх гэж найдаж байна" гэв.
Франц улсын иргэн эдгэрч, эмнэлгээс гарч байна
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 орны 2.9 сая халдвар авчээ. Сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-д 6000 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 80 мянга давлаа. БНХАУ-д Ухань хотод эмчлэгдэж байсан бүх өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 119 утсанд 226 дуудлага ирсэн бөгөөд гадаадын 7 улсад байгаа монголчууд зөвлөгөө авсан байна" гэлээ.
Дэлхийн 213 орны 2.9 сая хүн коронавирусийн халдвар авчээ
ДЭМБ-ын төлөөлөгч О.Ариунтуяа "АНУ-д коронавирусийн халдвар дөрөв хоног тутамд 2 дахин ихэсч байна" гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Испани, Итали, Франц улсуудад нас баралтын тоо аажмаар буурч буй үзүүлэлттэй байна. Францын Загсийн газраас хөл хориог хэрхэн цуцлах талаар мягмар гарагт мэдэгдэх аж. ХБНГУ-д халдвар авсан нийт 154 мянган тохиолдол бүртгэгджээ. Харин Сингапур улсад 931 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Япон улсад 42 тохиолдол бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сарын 1-нээс хойш бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болсон аж" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|