• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    268   |  
0

Гэр бүлээрээ гадаадад ажиллаж амьдрахаар төлөвлөж буй хүмүүсийн хамгийн их сонирхдог асуулт бол аль орон хамгийн өндөр цалинтай вэ гэдэг. Хэдийгээр таны ажлын туршлага, тухайн улсын эдийн засгийн байдлаас ихээхэн хамаарах ч ерөнхийдөө цалингийн түвшингөөр дэлхийд доорх таван орон тэргүүлдэг байна. 

Люксембург: Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлдэг тус улсын хүн амын бараг тал хувь нь гаднынхан. Жилийн дундаж цалин 60 мянган ам.доллар.

АНУ: Дэлхийн ДНБ-ий 25 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг АНУ-д дундаж цалин 58 мянган ам.доллар байдаг аж. Цахилгаан бараа, нефть, ган, автомашин, харилцаа холбоо, хүнс, сансар,  орон судлал, уул уурхай, химийн салбарт ажиллаж буй хүмүүс илүү өндөр цалин авдаг байна.

Швецарь: “Nestle”, “Novartis”, “Credit Suisse”, “Glencore”, “Tetra Pak”, “The Swatch Group” зэрэг томоохон үндэстэн дамнасан корпорацийн  эх нутагт дундаж цалин 58 мянган ам.доллар байдаг ажээ.

Норвеги: Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дөрөвдүгээрт, аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлдэг, гэмт хэргийн гаралт хамгийн бага тус улсад дундаж цалин 50 мянган ам.доллар байдаг аж. Тэргүүлэх салбар нь газрын тос, байгалийн хий, загас агнуур, хүнсний бүтээгдэхүүн, усан онгоцны үйлдвэрлэл.

Нидерланд: Цахилгаан машины тоног төхөөрөмж, химийн бодис, барилга, нефть, микроэлектроник, загас агнуур зэрэг салбараараа дэлхийд тэргүүлдэг тус улсын дундаж цалин 50 мянган ам.доллар.

Эх сурвалж: https://www.whatcareerisrightforme.com

Ц.Даваасамбуу

TAGS