A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
1
|
|
0
|
4
|
|
0
|
14
|
|
0
|
14
|
|
0
|
31
|
|
0
|
37
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 106 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 106 | |
|
Гэртээ харилгүй 36 хонож байна.
“Миний ээлж таарсан учраас би коронавирусийн халдвараар өвчилсөн Турк Улсын гурван иргэнийг эмчилж байгаа. Харин тэдний нэг нь бүрэн эдгэрээд, тусгаарлалтын байранд шилжлээ. Монгол ч бай, гадаад ч бай хүн л бол хүн. Халдвар авсан хүмүүсийг аюулт өвчнөөс салгахаар манай хамт олон зүтгэж байгаа” хэмээн ярих эмч бүсгүйг Ганболдын Дүвчинбаяр гэдэг.
Тэрбээр ХӨСҮТ-ийн Агаар дуслын тасгийн шинэхэн, залуухан их эмч. Г.Дүвчинбаяр эмч ХӨСҮТ-ийн гал тогоонд чанагдаад ганцхан жил болж байгаа ч коронавирусийг эмчилсэн Монгол Улсын хамгийн залуу эмч юм.
Энэ цагийн эгэл даруухан, жинхэнэ баатрыг “Түүчээ” буландаа урьж, цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр халган байж “Би ярилцлага өгөх хэмжээний хүн биш шүү дээ. Зааварлагч эмч нарынхаа тусаар л хүнээ эдгээж байгаа. Тийм болохоор тэр хүмүүсээс авч болох уу” хэмээн даруухан өгүүлснийг энд цохон тэмдэглэе.
-Монгол Улс саяхныг хүртэл дэлхийн олон орноос коронавирусийн халдвар тархаагүй цөөн улсын нэг байлаа. Харин одоо халдварын тохиолдол өдөр өдрөөр нэмэгдсээр 38-д хүрлээ. Гэхдээ үүний ес нь бүрэн эдгэсэн сайхан мэдээ бий. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Бид оношлогдсон тохиолдлуудынхаа есийг нь эдгээгээд, эмнэлгээс гаргасан. Эдгэсэн хүмүүсийн нэг нь Турк Улсын иргэн. Сүүлийн хэдэн тохиолдлуудын олонх нь ОХУ-аас ирсэн монгол оюутнууд. Тэднээс шинжилгээ авахад эхний удаа сөрөг гарсан ч хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Эхний удаа илрээгүй юм чинь гээд тайвширч, тусгаарлалтыг сулруулж болохгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.
Одоог нөхцөл байдал хэвийн байгаа. Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал тогтворжиж, зовиурууд нь арилсан. Хамгийн гол нь вирусийн эсрэг эмчилгээ хийгээд байгаа ч үүсгэгч нь тодорхойгүй болохоор эмчилгээний хугацаа харилцан адилгүй байна.
-Өөрийн тань гардан, эмчилж байгаа хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ?
-Хамгийн анхны тохиолдлоор бүртгэгдсэн хүний хувьд хүнд өвдсөн учраас нэлээн удаан эмчлүүлж байгаа. Бусад тохиолдлыг цаг алдалгүй илрүүлж, эмчилгээгээ эрт эхэлсэн учраас биеийн байдал нь тогтворжсон. Миний хувьд Туркийн гурван иргэн, ОХУ-аас ирсэн зарим монгол оюутныг эмчилж байгаа. Гардан, эмчилж байгаа турк гурван иргэний нэг нь эдгэрч, хоёрынх нь биеийн байдал сайжирч, шинж тэмдгүүд арилсан. Бараг эдгэрч байгаа гэхэд болно. Мөн бусад хүний биеийн байдал сайжирч, хэвийн болж байгаа.
ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, асрагч нар 14 хоног гэртээ харилгүй ажиллаж байгаа. Бид нэг баг болж группээрээ 14 хоног эмчилгээгээ хийгээд, дараагийн багт ээлжээ хүлээлгэж өгдөг. Турк Улсын иргэн халдвар авах үеэр манай багийн ээлж таарсан юм. Үүнээс “Энэ гадаад хүн. Чи англи хэлтэй юм чинь үүнийг эмчил” гэж хэлсэн зүйл байхгүй.
-Хариуцаж эмчилгээ хийсэн турк иргэний шинжилгээний хариу олон хоногийн дараа сөрөг гарсныг сонсоод, яаж хүлээж авав?
-Эмнэлзүйн аргаар үзэхэд тухайн хүн ямар нэгэн зовиур, шинж тэмдэггүй байсан. Харин шинжилгээний хариугаар халдвар үүсгэгч эсрэг биет илрээд байлаа. Тэгээд хамгийн сүүлийн таван шинжилгээгээр вирус илрээгүй.
Манайх өвчтөнүүддээ вирусийн таван шинжилгээ хийгээд, бүгд сөрөг гарсан тохиолдолд бүрэн эдгэрсэн гэж үзэж байгаа. Хариуцаж, эмчилсэн өвчтөнүүдийн маань нэг нь эдгэрээд, тусгаарлалтын байр руу шилжсэнд үнэхээр баяртай байлгүй яах вэ. Гадаад бай, дотоод ч бай хүн л бол хүн шүү дээ. Бид бүгдийг нь эмчлэх үүрэгтэй. Халдвар авсан хүнээ бүрэн эдгэхэд, өөрөө эдгэсэн юм шиг баярласан.
Дараагийн хүмүүс маань ч хурдан эдгэрээд, эмнэлгээс гарна гэдэгт итгэж байгаа. Нээрээ, хүн бүрт тохирсон эмчилгээ хийж байгаа учраас бүгд эдгэрнэ шүү дээ.
-Залуу эмчийн хувьд аюулт өвчний голомтод тусгаарлагдаж, ажиллана гэдэг хариуцлага, бас чадвар байх. Шинж тэмдэг, үүсгэгч биет нь тодорхойгүй халдварт өвчнийг эдгээгээд байгаа та нарын арга барил юу вэ?
-Ерөнхийдөө бол ЭМЯ-ны зөвлөх баг, манай эмнэлгийн туршлагатай эмч нарын хамтын ажиллагаа. Тухайлбал, манай ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр эмч бол олон халдварт өвчний голомт, хөл хорионы үед ажиллаж байсан туршлагатай.
Тэдний туршлага, заавар, зөвлөмжийн дагуу бүх зүйлийг хийж байгаа болохоор хүмүүс эхнээсээ эдгэрч байна. Мөн өвчтөнүүдтэйгээ ярилцаж, сэтгэл санааны эмчилгээ давхар хийж байгаа.
Хамгийн сайхан нь өвчтөн маань эдгэрээд, “Баярлалаа” гэж хэлэх. Тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг. Үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг эмч мэдэрч чаддаг болохоор цалин багатай, цаг наргүй ч салбартаа үнэнч зүтгэдэг байх гэж боддог.
-Халдвар авсан хүмүүсийн биед ямар нэгэн сөрөг үр дагавар үлдэх болов уу?
-Одоогоор бол цочмог халдварт өвчин гэдэг утгаараа эдгэрсэн тохиолдолд архагшиж, өвчин үүсгэнэ гэсэн зүйл байхгүй. Бусад өвчин шиг, тухайлбал, томуугийн вирус шиг сэдрэхгүй гэж ойлгож болно. Нэг эдгэрсэн бол эдгэрсэн гэсэн үг. Харин эдгэрч гарсан хүн халдвар хамгаалалтын дэг, журмаа сахиагүй, амны хаалт хэрэглээгүй, дархлаагаа дэмжээгүй тохиолдолд дахин вирусийн халдвар авч буйг гаднын орнуудаас харж болно. Халдвар аваад, эдгэрсэн юм чинь дахин халдвар авахгүй гэсэн ойлголт байхгүй.
Хамгийн сайхан нь өвчтөн маань эдгэрээд, “Баярлалаа” гэж хэлэх. Тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг. Үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг эмч мэдэрч чаддаг болохоор цалин багатай, цаг наргүй ч салбартаа үнэнч зүтгэдэг байх гэж боддог.
-Гэртээ хариагүй хэр удаж байна вэ?
-Гуравдугаар сарын 21-нээс хойш гэртээ хариагүй. Хүмүүс маань эдгэрээд гарч байгаа ч би батлагдсан тохиолдлуудтай ажилласан учраас дахиад 14 хоног ХӨСҮТ-д тусгаарлагдана. Учир нь, бид халдвар авсан хүмүүстэй хамгийн ойр ажиллаж, эмчилгээ хийж байгаа болохоор халдвар авсан байх эрсдэлтэй гээд тусгаарлагддаг юм. Тэгээд дараа нь шаардлагатай бол дахиад эмчилгээний баг руу шилжинэ. Албан үүргээ гүйцэтгэчихээд л харина даа.
-Ямар ч хүн эх орондоо өвчин авчрахдаа хямрах байх. Өвчтөнүүдийн сэтгэл санааны байдал тогтворжсон уу?
-Халдвар авсан хүн бүр сэтгэл гутрал, цочролд орно. Дэлхийн олон орны хүмүүс өвдөж, цаашлаад амь нас нь эндэж байгаа учраас эхний үед эмзэглэж, цочирдох нь дамжиггүй. Харин эмнэлэгтээ хэвтээд, эмчтэйгээ ярилцаж, шаардлагатай бүх төрлийн эмчилгээ хийлгэж байгаа болохоор өвчтөнүүдийн маань сэтгэл санаа харьцангуй тогтворжиж, дээрдсэн.
Олон хүн эдгэрээд гарч байгаа болохоор өвчтөнүүд эдгэрэх нь цаг хугацааны асуудал гэдгийг мэдэж байгаа. Мөн өөрийн сэтгэл санаа, дархлаа чухал гэдгийг мэдэж байгаа нь тэдний эдгэрэх хамгийн том эмчилгээ юм.
-Өвчний голомтод ажиллахад хүндрэл бэрхшээл тулгарч байна уу?
-Би ХӨСҮТ-д ажлаад, нэг жил гурван сар болж байна. Туршлага муутай, залуу эмчийн хувьд сурах зүйл маш олон бий. Цаг хугацааг алдалгүй ашиглаж, чадварлаг хамт олноосоо суралцах юм сан гэж хичээж байна.
Туркийн иргэнийг эмчлэхэд эхэндээ жаахан хэцүү байсан. Учир нь, тухайн хүн монгол хэл бараг мэдэхгүй. Ихэнхдээ англиар ярина. Сүүлдээ бид нэг нэгнийгээ төвөггүй ойлгодог болсон.
-Вирусийн голомтод ажиллаж байгаа болохоор гэрийнхэн тань санаа зовж байгаа байх даа?
-Харин тийм ээ. Гэрийнхэн маань цаг ямагт санаа зовж, “Яагаад ингээд удаад байгаа юм бэ. Гэртээ хэзээ ирэх вэ” гэж байнга асуудаг. ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээг сонсоод нэг баярлаж, нэг хямарсан хүмүүс л байна даа.
Хүмүүс эдгэрээд гарлаа гэхээр биднээс илүү баярлаж, вирус нэмж илэрлээ гэхээр миний өмнөөс сандарч байгаа. Гэхдээ албан үүргээ биелүүлж байгаа болохоор намайг ойлгож байгаа байх. Эмчийн мэргэжил угаасаа л хариуцлагатай байх ёстой алба. Тэр дундаа ХӨСҮТ-ийн эмч байна гэдэг асар том хариуцлага.
-Хариуцлагатай албанд ажиллах заримдаа сайхан, бас хааяа хэцүү байдаг байх аа. Яагаад эмчийн мэргэжлийг сонгосон юм бэ?
-Багаасаа л эмч болно гэж мөрөөдсөн. Хамгийн сайхан нь өвчтөн маань эдгэрээд, “Баярлалаа” гэж хэлэх. Тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг. Үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг эмч мэдэрч чаддаг болохоор цалин багатай, цаг наргүй ч салбартаа үнэнч зүтгэдэг байх гэж боддог. Хэцүү бэрхшээлтэй зүйл бас багагүй байна аа. Тухайлбал, улсын эмнэлгийн нөөц боломж, хүрэлцээ муу.
Ард иргэд эмнэлгийн тусламж тэр бүр авч чадахгүй байгаа нь харамсалтай. Уг нь шаардлагатай бүх төрлийн тоног төхөөрөмж хангалттай байдаг бол ямар ч өвчнийг эдгээж чадах боловсон хүчин бэлтгэх боломж бий гэж хардаг.
-Өмнө нь халдварт өвчний голомтод ажиллаж байсан уу?
-Өмнө нь би өрхийн эмнэлэгт хэдхэн сар ажиллаж байсан юм. ХӨСҮТ-д ороод, тарваган тахал халдварт өвчний үед хоёр хоног ажиллаж байсан. Бусдаар өөр өвчний голомтод ажиллаж байгаагүй ээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
1
|
|
0
|
4
|
|
0
|
14
|
|
0
|
14
|
|
0
|
31
|
|
0
|
37
|
Daily poll
|