A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
2
|
|
0
|
4
|
|
0
|
14
|
|
0
|
16
|
|
0
|
32
|
|
0
|
40
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 125 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 125 | |
|
Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хийж байгаа газруудад 25 зөрчил өнгөрсөн өдрүүдэд бүртгэгджээ. Айл өрхүүдэд гал түймрийн аюул осолд өртөх эрсдэл өндөр байна.
Тухайлбал, Эргүүлийн хугацаанд Сүхбаатар дүүргийн Өвөрсогоотын аманд 6 га газар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын задгайд 1 га газар, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд 2.5 га газар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын 10 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Сүүл даваанд 6 га газарт гарсан ой хээрийн түймрийн дуудлага дээр нийт 265 алба хаагч цаг тухайд нь очиж ажилласан байна.
Мөн өчигдөр Зайсангийн аманд 2.5 га газар, Арцатын аманд 8 га газар гал түймэрт өртжээ. Галт түймрийн дуудлагаар нийт 86 алба хаагч ажилласан.
Хаврын хуурайшилт ихтэй, гал түймрийн аюул учирч болзошгүй тухай иргэдэд байнга зөвлөж, анхааруулж байгаа ч зарим иргэд хувцас шатаах, санамсаргүй байдлаар гал тавих зэргээс шалтгаалан ой хээрийн түймэр дэгдэж, халдварт өвчинтэй тэмцэж байгаа энэ үед Онцгой байдлын алба хаагчдад ихээхэн ачаалал үүсгэж буй.
Өчигдөр Богд ууланд гарсан гал түймрийг унтраахад туслалцаа үзүүлж, нийгмийн хариуцлагаа биелүүлж, эх оронч сэтгэлээр хандсан иргэддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье" гэв.
Мөн "Нийслэлийн хэмжээнд 196,600 гаруй нүхэн жорлон бий. Дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд ил задгай жорлонгуудыг хадваргүйжүүлэх ажил дүүргүүдэд хийгдэж эхэлсэн. Нийтдээ бид 53.5 мянган метр квадрат талбайд ариутгал халдаргүйтгэлийн ажлыг хийж хэрэгжүүлнэ" хэмээн онцоллоо.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
2
|
|
0
|
4
|
|
0
|
14
|
|
0
|
16
|
|
0
|
32
|
|
0
|
40
|
Daily poll
|