• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0
 

Коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 орны 3 сая хүн коронавирусийн халдвар авчээ. ОХУ-д 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлын тоо ихэсч буй учраас хөл хориог улам чангатгаж байна. 

24 цагийн хугацаанд 180 дуудлага ирсэн байна. АНУ-д байгаа нэг иргэн халдвар авсан учраас зөвлөгөө мэдээлэл авчээ. Нарны гэрэл, агаарын солилцоог үр дүнтэй арга гэж хэлж буй" гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцааны дарга Б.Янжмаа "Япон улсад бүртгэгдэж буй халдварын тохиолдол буурч байгаа ч хөл хориог сунгах талаар ярилцаж буй. Нийт 87 улс орноос ирж буй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэж мэдээлсэн. Шинэ Зеланд улсын хувьд халдварын эхний үеийг амжилттай давсан гэж тус улсын Ерөнхий сайд мэдээлсэн. 

Халдварын тархалтын хувьд ОХУ, Турк гэх мэт оронд өндөр үзүүлэлттэй байна. АНУ-д халдварын голомт болж буй Нью-Йорк хотод нэг өдөрт 324 тохиолдол бүртгэгджээ. Мөн ДЭМБ-аас Өмнөд Африк, Чили гэх мэт орнуудад хүйтэн, сэрүүний улирал тохиож буй учраас улирлын томуутай хавсрах магадлалтай байна" гэв.  

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал "Эмнэлгийн тусламж хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 750 хүн байгаа. Хэдий 21 хоногийн тусгаарлалт дууссан ч биеийн байдал тааруу буй учраас эмнэлэгтээ тусгаарлахаар хүсэлт гаргасан. Түүнээс коронавирусийн халдвар илрээгүй. 
Гэрийн тусгаарлалтад 856 хүн байгаа аж. Нийт 10 мянга гаруй хүнд коронавирусийн халдварын шинжилгээ хийсэн. Гаднаас орж ирж буй бүх иргэдээ тусгаарлан, шинжилгээ авч байгаа" гэв.  

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 59 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Дархан-Уул амгийн лабориаторид хийсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 15 жолоочооч халдвар илрээгүй байна. 

Тандалтаар 12 хүнд шинжилгээ хийхэд  коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ийн баг, хамт олон ээлжээр ажилладаг байгаа. Дараагийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээ хүлээн авахаар бэлтгэж байна" гэв.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ