• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    103   |  
0

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдад сар бүр нэмэгдэл цалин олгохоор шийдвэрлэжээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэж байгаагийн нэг нь Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар юм.  

Хуралдаанаас хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргажээ.

Мөн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл авах тогтоол гаргасан байна.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ