• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0
 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй.  

Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112, Цэргийн төв эмнэлэгт 1, ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээнд, Замын-Үүдэд тусгаарлагдсан 6, тандалтаар хийсэн 111, Sos медикал эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүнээс халдвар илрээгүй. 

Ажиглах байранд байсан 154 хүнийг гэрийн тусгаарлалтад гаргалаа. Дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авахад бэлтгэж байна" хэмээн онцоллоо. 

Мөн Дархан-Уул аймагт 59 хүнд, ХӨСҮТ-д 256 хүний шинжилгээ хийсэн байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-д 6000 гаруй хүн халдвар авч, нийт халдвар авсан хүмүүсийн тоо 90 мянгад хүрчээ. Москва хотод нийт тохиолдлын 50 хувь нь бүртгэгджээ. 

Иймээс тус улсад хөл хориог тавдугаар сарын 12-ныг хүртэл сунгажээ. 119  дугаарт 212 дуудлага иржээ. Гадаад байгаа манай улсын 5 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан учраас зөвлөгөө өгсөн.  

ЭМЯ-ны Гадаад харилцааны дарга Б.Янжмаа "АНУ-д халдвар авсан хүний тоо нэг сая давлаа. Тус улсад өдөрт дунджаар 20 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж буй. БНХАУ-д 923 шинж тэмдэггүй тохиолдлыг эмнэлгийн байгууллагад тусгаарлан, ажиглаж байгаа аж" гэв.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ