• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    85   |  
0
 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл өглөө.  

Хууль журам зааврыг нэгдсэн ойлголттойгоор олон  нийтэд түгээх, энэ хуулийш хэрэгжүүлэхэд чиглэсэн ажилд хяналт тавих, орон нутаг хэрэгжих асуудлыг  хангах ажлын хэсэг байгуулсан байна.

С.Чинзориг сайд: Коронавирустай холбоотой онцгой нөхцөлийн үед хэвийн үйл ажиллагаа нь доголдож, борлуулалтын орлого нь буурсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж гадаадын хөрөнгө оруулалттай компани, төрийн болон төрийн бус их сургуулийн багш ажилтнуудыг зургаан сарын турш  НДШ-ээс чөлөөлнө.  

Мөн сайн дурын даатгал төлөгчид НДШ-ээс сард 56700 төгрөгөөр чөлөөлөгдөнө

Түүнчлэн ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллуулж буй гэрээний дагуу ажилдаа халахгүй байх нь ААН-үүдийн үүрэг юм. 2020 оны  дөрөвдүгээр сард НДШ урьдчилан төлсөн бол тухайн ААН-д эргүүлэн олгоно гэв.  

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: COVID 19-ийн эрсдэл бодитоор нүүрлээд яг 100 хонолоо. НДШ ААН-үүдэд томоохон дарамт болдог. Бүх ажилтныг ялгаварлалгүй хамруулж байгаад баярлаж байна. Хямралыг бид төр засагтай хамтран давна. НДШ-ийг чөлөөлөх талаар маш олон асуулт илгээж байна.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ