• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    78   |  
0
 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д болон Дархан-Уул аймаг дахь лабораториар хийгдсэн 163 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Үүнд:

  • ХӨСҮТ-д 12,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ,
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 1,
  • Тандалтын зорилгоор хийсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. ОХУ-аас ирсэн оюутнуудад 3-4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй" гэв. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн тусгаарлагдан, тандалт шинжилгээ хийгдэж байна. Удахгүй тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд анхаарлаа хандуулан, ажиллана" хэмээн онцоллоо. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн 213 орны 3.2 сая хүн халдвар авч, эдгэрсэн хүний тоо 1 саяд хүрчээ. Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 38 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 10 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

119 утсанд 118 дуудлага ирсэн байна.  Гадаадад байгаа 3 Монгол иргэн зөвлөмж, зөвлөгөө авчээ. Иргэдийн хувьд олон нийтийн газруудад бөөгнөрөл үүсгэж байна гэсэн дуудлага дийлэнхийг нь эзэлж байна" гэв.

ДЭМБ-ын төлөөлөгч О.Ариунтуяа "Нэгдүгээр сарын 30-нд коронавирусийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой халдвар хэмээн мэдэгдэж байсан билээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа 6 улсын 100 гаруй хүүхдүүдэд үхэлд хүргэх аюултай шинж тэмдэг илэрчээ" гэв.  

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д нэг сая гаруй хүн халдвар авсан хэмээн бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд Бразил, Украйн, Казакстан зэрэг улсуудад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Өчигдөр л гэхэд ОХУ-д 5000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 100 гаруй хүн нас баржээ. ОХУ-д тархалт нэмэгдэж буй учраас иргэдийг коронавирусийн талаарх зөвлөгөөг цахимаар авах талаар анхааруулжээ" гэв.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ