A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 74 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 74 | |
|
Ажлын байрны өдрийн хүрээнд МҮХАҮТ-аас Спортын төв ордоны гадна талбайд болон цахим орчинд жагсаал зохион байгуулж байна.
МҮХАҮТ-аас тавдугаар сарын 1-ний өдрийг “Ажлын байрны өдөр” болгон зарлажээ. Үүний хүрээнд коронавирусээс үүссэн эдийн засгийн хямралыг даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” жагсаалыг цахим хэлбэрээр, Спортын төв ордны гадна талбайд “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-ыг тус тус зохион байгуулж байна.
Жагсаалаар дараах гурван зүйлийг шаардана. Үүнд:
Одоогоор цахим жагсаалд МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 500 ААН нэгдэж байна. Цахим жагсаалд оролцож буй бизнес эрхлэгчид, ААН-үүд ажлын байран дээрээ “Пикет” буюу ажлын байран дахь ажил хаялтыг тавдугаар сарын 1-ний өглөө 9.30-10.15 цагийн хооронд зарлаж оролцох ажээ. Тэд өөрсдийн бизнест тулгарч буй асуудлаа LIVE-аар мэдэгдэх, албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудсаараа уриалга, уриа лоозон барьсан зургаа нийтлэх хэлбэрээр цахим жагсаалд оролцоно.
Мөн 08.30-17.00 цагийн хооронд Спортын төв ордны гадна талбайд “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-д хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүдийг жагсана. Хэрвээ өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажлын байрыг хадгалж үлдэх зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол энэ багаж хэрэгслүүд эзэнгүй болох юм гэсэн санааг хүргэх зорилготой юм. Уг жагсаалыг Сүхбаатарын талбайд хийх байсан ч зөвшөөрөл цуцлагдсан тул ийнхүү Спортын төв ордны гадна талбайд зохион байгуулагдаж байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|