• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    64   |  
0
 

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлээс ирсэн 280 хүний шинжилгээгээр нэг коронавирус илэрч байсан билээ. Тандалтын зорилгоор сорьж цуглуулсан 26 хүний шинжилгээгээр мөн Алтанбулагийн боомтын 25 ачаа тээврийн жолоочоос коронавирус илрээгүй.

Бельгиэс ирээд 50 хонож буй, өнөөдөр Франкфурт чиглэлд явах гэж буй иргэнээс коронавирусийн эсрэг бие илэрсэн. Энэ нь тухайн хүн өвдөөд эдгэрсэний баталгаа. Энэ хүний ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ авсан бөгөөд коронавирус илрээгүй гэлээ.

Иймд эх сурвалжгүй, ташаа мэдээлэл түгээж буй хүмүүсийг ард түмэн та бүхэн илрүүлж зохих хариуцлагыг тооцох хэрэгтэй. Иргэдийг энэ мэт ташаа мэдээлэлд итгэж, дархлаагаа сулруулахгүй зөвхөн яамны мэдэгдэл хийхийг тэвчээртэй хүлээгээрэй гэсэн юм.

TAGS