Энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд "Covid-19 цар тахлаас хамгаалах дадлага сургуулилт хийнэ. Үүний хүрээнд тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтооно.
УОК-ын Шуурхай штабаас энэ талаар мэдээлэл хийж байна. 7-ны өдөр Чингэлтэй дүүрэгт хийх сургуулилтын хүрээнд иргэдийн болон автомашины хөдөлгөөн, нийтийн тээврийн орох гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлана. Энэ үйл ажиллагаа 08:00-18:00 цагийн хооронд явах тул нийслэлийн иргэдийг Чингэлтэй дүүрэгт чиглэсэн хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.
Мөн сургуулилтын хүрээнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, ААН-үүд оройны 18:00 цаг хүртэл ажиллахгүй.