A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |
|
ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүнээс халдвар илэрч, коронавирусийн 41 дэх тохиолдол бүртгэгдсэн хэмээн мэдээллээ.
Тэрээр "Өчигдөр таван лабораторид 350 шинжилгээ хийсэн. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгай үүргийн онгоцоор ирсэн 250 хүнээс халдвар илрээгүй. 26 тээврийн жолоочоос илрээгүй. Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүнээс халдвар илэрч, нийт 41 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн эдгэрлээ" гэв.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "119 тоот утсанд 120 дуудлага ирсэн байна. Дийлэнх дуудлага нь хүмүүс зай барихгүй, амны хаалт зүүхгүй байна хэмээн мэдээлжээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачилж буй эрүүл ахуйн аяныг эхлүүлж байна" гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Халдварын тохиолдлын тоогоор АНУ, Итали, Испани, Их Британи улс тэргүүлж байна. Бразил улс нийт халдварын тохиолдлын тоогоор БНХАУ-ыг давж, аравдугаарт бичигдлээ. БНХАУ-ын дараагаар Япон, Филиппин, Сингапур улс удаалж байна. Европын холбооноос хандив өргөх ьиртуал хурал зохион байгуулжээ" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал "Тусгай үүргийн онгоцоор 821 иргэн ирж, 45 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Тусгай үүргийн онгоцоор 5 хүртэлх насны 32 хүүхэд ирсэн. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 939 хүн байна. Маргааш улсын хэмжээнд дадлага, сургуулилт хийхээр төлөвлөсөн" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|