A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 81 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 81 | |
|
ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 57 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй хэмээн мэдээллээ.
Тэрээр "Өнөөдөр коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний хариу удахгүй гарна. 57 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тодруулбал:
Түүнчлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тусгаарлагдан, эмчлэгдэж байна" гэв.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ЭМЯ-ны Дэлхийн 215 орны 3,7 сая хүн халдвар авч, 1,2 сая хүн эдгэрчээ. Манай улсын хувьд 41 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 13 хүн эдгэрчээ.
Сүүлийн 24 цагийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 119 тоот дугаарт 109 дуудлага ирсэн бөгөөд гадаадаас 4 хүн холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Мөн шуурхай 119 гэх коронавирусийн талаар зөвлөгөөг багтаасан аппликейшнийг бий болгосон" гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 95 хүн нас баржээ. Ийнхүү ОХУ-д бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 155 мянга боллоо.
АНУ-ын хувьд 1,2 сая гаруй хүн халдвар авч, 71 мянга гаруй хүн нас баржээ. Австрали, Шинэ Зеланд гэх улсууд хатуу хөл хорио тогтоосны үр дүнд халдварыг хязгаарлаж чадсан аж. Ирэх лхагва гарагаас эхлэн БНСУ-д сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээхээр болжээ" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|