Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт тогтоох хөл хорионы үеэрх хяналтын цэг болон нийтийн тээврийн маршрутыг хүргэж байна.
“Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулийн хүрээнд тавдугаар сарын 07-нд буюу өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дадлага болно. Сургууль дадлагатай холбогдуулан 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоосон үед нийт 10 хяналтын цэгүүд ажиллана.