ЭМЯ-наас цаг үе, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэж байна. Франкбуртээс ирсэн нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 2-нд Франкбуртын нислэгээр ирсэн нэг хүний коронавирусийн шилжилгээний хариу эерэг гарлаа. Тус иргэн ХӨСҮТ-д тусгаарлалтад байсан бөгөөд хоёр дахь шинжилгээний хариу ийнхүү эерэг гарсан" хэмээн мэдэгдлээ.
Манай улсад коронавирусийн нийт 42 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс 15 хүн бүрэн эдгэрч хэвийн байдалдаа шилжжээ.