• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    74   |  
0
 

Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргалаа.  

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаж захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм.  

Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна.  

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид болж өгвөл хамгийн том суудлын багтаамжтай онгоцоор нислэг үйлдэхийг судалж байна. Бидэнд тулгарч байгаа бэрхшээл нь Энэтхэг улсын өнцөг булан бүрт, олон хотод манай улсын иргэд тархан байршсан байна.

Тиймээс аль хэсэгт хамгийн ихээр хүн олноор төвлөрсөн байна, аль хот руу нислэг үйлдэх вэ зэрэгсудалгаан дээр манай улсын улсын Улсын Онцгой комиссын Шуурхай Штаб, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам ажиллаж байна. 

Энэ амралтынөдрүүдээр ирэх долоо хоногт захиалгат нислэгийнхугацааг товлон тодорхой болгох үүргийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабт өгсөн. Түүнчлэн, нислэгээр ирэх бүх иргэдийг шинжилгээнд хамруулах боломж нөхцлийг ноён Элчин сайд таныганхааралдаа авахыг хүсье” хэмээн онцоллоо.  

Элчин Сайд М.П.Сингх “Ковид-19 халдварын цартахлын талаар Монгол Улс үнэхээр сайн ажиллажбайгаа талаар ДЭМБ-ын мэдээллийг хараад баяртайбайна. Энэ бол таны удирдлага болон танай хамтолны ач тус юм. Манай улс 41 хоногийн турш нэгтэрбум 300 хүнийг тусгаарласан. Бид Монгол Улсиргэнээ татан авах асуудлыг бүрэн дэмжиж байна” гэлээ.  

Дашрамд дурдахад, БНЭУ-аас манай улсад 200 гаруй Энэтхэг иргэн ажиллаж амьдардаг байна.

Эх сурвалж: ЗГХМА

TAGS





Холбоотой санал болгох мэдээ