• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    101   |  
0
 

Монгол улсын хэмжээнд Онцгой байдлын албаны алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баян-Адарга, Норовлин, Жаргалтхаан сумдад ажиллалаа. Энэ үеэрээ Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор Баян-Адарга, Жаргалтхаан суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах ангийн барилгын ажил болон Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийсэн юм.

Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги нь Норовлин, Дадал, Батноров, Баян-Адарга, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг.

Энэ үеэр алба хаагчдад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр оруулж дэмжүүлээд байгаа юм. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, өөрсдийн ажиллаж, амьдрах  орчин, нөхцлөө сайжруулахад идэвхи, санаачлагатай ажиллаж, дотоод нөөц бололцоогоо дайчлан ажлын байрны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч ажиллахыг ангийн удирдлага, алба хаагчдад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ