A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 70 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 70 | |
|
ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 82 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй хэмээн мэдээллээ.
Мөн тэрээр "Өчигдөр улс даяар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 107 хүнд шинжилгээ хийлээ. Тодруулбал, 82 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.
Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 107 хүн байна. Сөүл-УБ, Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээг хийж байна." гэв.
Гадаадад байгаа 30 Монгол хүн COVID-19-ийн халдвар авч, одоогоор 13 нь эдгэрсэн байна
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 4,1 сая хүн коронавирусийн халдвар авч, 1,4 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 утсанд 123 дуудлага ирж, зөвлөгөө, мэдээлэл авлаа.
Гадаадад байгаа 30 Монгол хүн COVID-19-ийн халдвар авч, одоогоор 13 нь эдгэрсэн байна" гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Тархалт Бразил, ОХУ, Бразилд хамгийн өндөр байна. Бямба гарагт АНУ-д 26 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. ОХУ-д өчигдөр 11 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 200 мянга давлаа.
Иран улсад сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 1500-гаар нэмэгдэж байна. Их Британи улс хөл хориогоо аажмаар бууруулна хэмээн мэдээлжээ" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|