• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    70   |  
0

1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд иргэдэд олгоно.

Ногдол ашиг олгож буй явцын талаар "Эрдэс тавантолгой"ХК-ийн ОНХ-ийн дарга М.Амарбаян "Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 байна. Үүнээс хувьцааны данстай 1.700.000 иргэн байна.  Гэтэл банкны дансаа холбож баталгаажуулсан 425.000 иргэн байна.  

Иргэдийн хувьцааны ногдол ашгийг чирэгдэлгүй олгох үүднээс бэлтгэл ажлаа хангаж,  анхааран ажиллаж байгаа. Хувьцааны данс, банкны данс бүртгэлийн ямар нэг асуудалгүй  нэг сая иргэний  ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлсэн. 

2.512.000 иргэний мэдээллийг, бүртгэлийг хянаж цэгцлэх гэдэг цаг хугацаа шаардсан амаргүй ажил. Хувьцааны дансаа нээлгээгүй иргэний бүртгэл И-Баримт систем дээр байна уу. Банкны данс байна уу гэхчлэн нягталж, шалгаж байгаа. Иргэд хувьцааны дансаа нээлгэхэд анхаарч, хариуцлагатай байх хэрэгтэй байна" гэлээ.  

Б.Цогтбаяр

TAGS





Холбоотой санал болгох мэдээ