• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    130   |  
0

ОХУ-ын зам харилцааны их сургуулийн /МИИТ/ 13 Монгол оюутан коронавирусийн халдвар авсан талаар тус сургуульд сурч буй эх сурвалж мэдээллээ.

Түүний мэдээлснээр тус сургуулийн дотуур байранд нийт 27 Монгол оюутан байгаагаас өнгөрөгч сард нэг оюутан, харин энэ сард хоёр удаагийн шинжилгээгээр 12 оюутан халдвар авсан нь тогтоогджээ. Оюутнуудыг өрөөнд нь тусгаарласан бөгөөд биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Харин нэг хүүхдийн бие сайнгүй байгаа аж.

Уг дотуур байрнаас өнгөрөгч сарын 25-нд хамгийн анхны Монгол хүүхэд вирусийн халдвартай болох нь тогтоогдож, Москвагаас холгүй амралтын газар тусгаарлажээ.

“Тэр хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарсаар байтал тусгаарлалтаас чөлөөлж гэрт нь хариулсан” хэмээн хамт дотуур байранд байрлаж буй эх сурвалж мэдээллээ.

ОХУ-ын зам харилцааны их сургууль /МИИТ/ нь гуравдугаар сараас, харин дотуур байранд нь дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн хөл хорио тогтоосон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-ын зам харилцааны их сургуулийн дотуур байрны нэг давхрын хүүхдүүд бүхэлдээ вирусээр халдварласан нь тогтоогдсон. Нийт хэчнээн хүүхэд халдварласныг тоймлож чадахгүй байгаа гэлээ.

Оросод өчигдрийн байдлаар вирусийн 11656 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо нийт 221344-д хүрээд байна.

Гэтэл өнөөдөр Орос улс хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн цуцалж эхэллээ.

Монголын засгийн газар энэ бүхэнд яаралтай анхаарал хандуулахгүй бол Монгол иргэд чинь халдвар аваад дуусах нь ээ!

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ