• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    68   |  
0
 
 

Петербург хотын Георгия эмнэлэгт гал гарсны улмаас COVID-19-өөр өвчилсөн 5 иргэн угартаж нас баржээ.

Тодруулбал, COVID-19-ийн халдвар авсан иргэдийг эмчилж буй тус эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй амьсгалын аппараттай 5 өвчтөн амьсгал хураасан байна. Оросын хэвлэл мэдээлэлд гал  түймрийг амьсгалын аппаратад үүссэн богино долгионоос болсон хэмээн мэдээлсэн ч хүмүүс тус мэдээлэлд үнэмшихгүй байгаа юм.

Учир нь 4.9 сая хүн амтай Петербург хотод эмнэлгүүдэд стандартад нийцсэн ердөө 5483 ор болон амьсгалын аппарат байдаг аж. Мөн эмнэлгийн ажилтнуудын хэлж буйгаар амьсгалын аппаратаас үүдэн гал гарсан тохиолдолд дэлбэрэлт үүсэх байсан гэжээ. Гэсэн  хэдий ч зөвхөн өвчин нь хүндэрсэн 5 хүний өрөөнд л гал гарсанд иргэд засгийн газраа шүүмжилж байна.

Бэлтгэсэн: М.Гэрэлт-Од

TAGS





Холбоотой санал болгох мэдээ