• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    84   |  
0

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр хийсэн 266 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй хэмээн мэдээллээ. 

Мөн тэрээр "Өчигдрийн байдлаар нийт 266 хүний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал,

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор 5 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
  • Алтанбулагийн боомтоор ирсэн 12 жолоочоос коронавирус илрээгүй.

Удахгүй бид ОХУ-аас ирэх оюутнуудаа хүлээж авахаар бэлдэж байна" гэв. 

Сөүл хотын шөнийн цэнгээний газраас улбаатай халдварын тохиолдол 120 боллоо

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Бразил улсад нас баралт 881-ээр нэмэгджээ. Нийт халдварын тоогоор Сингапур улс Номхон далайн бүсэд Хятад улсын дараа орж байна. Сөүл хотын шөнийн цэнгээний газраас улбаатай халдварын тохиолдол 120-аар нэмэгдлээ" гэв.  

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид 316 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, шинжилгээ хийсэн. Эдгээр хүмүүсийн 78 хувь нь уушгины хатгалгаа өвчтэй байсан" гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ