• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    58   |  
0
 
 

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ОХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр эх орондоо ирнэ хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр "Бид 316 сэжигтэй тохиолдол илрүүлж тусгаарласан. 78 хувь амьсгалын замын цочмог халдвартай байсан. Тэдгээрийн 65 хувь нь эмэгтэй, 11-65 насныхан байна. 40 хувь нь хөнгөн, 7.3 хувь нь хүнд буюу маш хүнд. Сүүлийн 3-4 иргэн нэлээд хүнд ирсэн. Зөөвөрлөгдсөн ирсэн халдвартай иргэдийн 15 нь эдгэрсэн бөгөөд тэдний тав нь сувилалд, 2 нь ХӨСҮТ-д, 2 нь гэртээ, 7 нь гэрийн ажиглалтаас гарсан.

12 ажиглалтын байранд 5000 орчим хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийсэн. Үүний 98 нь ачаа тээврийн жолооч. ОХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр ирнэ. Оюутнуудыг ирсэн даруйд нь шинжилгээнд оруулахаар бэлтгэл хангасан, маргаашнаас шинжилгээний хариуг мэдээлнэ" хэмээн онцоллоо. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ