Ардчилсан нам болон УИХ-ын гишүүн С.Жавхлан нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр С.Жавхлан "Ардчилсан" намд элсэж буйгаа мэдэгдэв.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын гишүүний батламж, намын туг зэргийг гишүүнд гардуулан өглөө. Ийнхүү Ардчилсан нам УИХ-д 9 суудалтай болж байна.
УИХ-ын гишүүн Самандын Жавхлан "Энэ бүл хүмүүс дээр би нэмэгдэж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн 4 жилд ганцаараа дуу хоолойгоо хүргэхэд хэдий их хичээсэн ч боломжгүй байсан" гэв.
Мөн тэрээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэд Хонхны дууны үгийг бичсэн дурсгалын зүйлийг гардуулсан юм.