• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0
 

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр 5 хүн эдгэрч эмнэлгээс гарч байна. Мөн өчигдөр 381 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй" хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр "Өнөөдөр ХӨСҮТ-өөс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлнэ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол бусад нь  25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 20-22 настай.

Ийнхүү батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа.

ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тэдэнд 38 эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. 

Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 381 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. 

Тодруулбал,

  • ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 199 хүнд шинжилгээ хийсний 190 нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэд. Түүнчлэн Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг, Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор авсан хоёр сорьц болон Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан таван иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
  • Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолооч, мөн тусгаарлагдан ажиглагдаж байсан 10 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй.
  • ЗӨСҮТ-ийн лабораторид тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 132 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй" хэмээн онцоллоо.

Мөн өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 200 гаруй хүний  яаралтай хийнэ гэв. 

Сөүл хотын шөнийн цэнгээний газраас гарсан коронавирусийн халдварын тоо 27-гоор нэмэгджээ

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн 216 орны 4.5 сая хүн халдвар авч, 1,6 сая хүн эдгэрчээ. ОХУ-д 9984 хүн халдвар авсан байна. 

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор 179 иргэн эх орондоо ирсэн. Мөн Алтанбулагийн боомтоор 200 гаруй оюутан ирж, тусгаарлагдлаа.

Өнөөдрийн байдлаар 1619 хүн ажиглалтад байна. 119 утсанд 296 дуудлага ирсэн байна. Шуурхай 119 аппликейшнд 8 дуудлага ирсний 4 нь АНУ-аас, нэг нь Швед улсаас холбогджээ" гэв.  

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "ОХУ-д сүүлийн 12 өдрийн туршид өдөрт 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. 

Халдварын дийлэнх нь Москва хотод бүртгэгдэж байгаа аж. Бразил улсад нийт тохиолдлын тоо 213 мянгад хүрлээ. 

БНСУ-д Сөүл хотын шөнийн цэнгээний газраас улбаатай халдварын тоо 27-гоор нэмэгдэж, 133 болжээ" гэв.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ