• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    66   |  
0
 

Ус цаг уур орчны шинжилгээний газраас хөдөө орон нутагт салхи 34 м/сек хүртэл ширүүсэх тул нийт иргэдэд онцгойлон анхаарууллаа. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлж Сүхбаатар, Хэнтий, Дундговь аймгуудын замыг хаасан юм. 

Энэ нь 2008 оны тавдугаар сарын 26-ны өдөр болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй төстэй учир улс даяар онцгойлон сэрэмжлүүлж байна. Тухайн үед Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 26-28 м/c, цаашлаад 34 м/с хүртэл салхилсан. Харин Хэнтий аймагт цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл ажиглагдсан бол Сүхбаатар, Дорноговь аймагт шороон шуурга шуурч байлаа. Энэ үед Онцгой байдлын газар, цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсэн. Гэвч 52 хүний амь нас эрсдэж, 324 мянган мал хоргодож, 100 гаруй гэр, байшин нурсан билээ. 

Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл  хэдий ч иргэдийн хайхрамжгүй байдал чухал нөлөөтэй. 2008 оны тавдугаар сарын 26-ны өглөө цаг агаар тогтвортой, дулаан байсан. Харин үдээс хойш ийнхүү салхи шуурч, гамшгийн хэмжээнд хүрсэн юм. 

 
 

Салхи хэдэн м/с хүртэл шуурахад гамшигт болон аюулт үзэгдэлд тооцох вэ?

ЗГ-ын 2015 оны тогтоолоор "Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт"-ын эхний гуравт хүчтэй салхи, цасан шуурга, шороон шуурга багтжээ. Үүнд:

1. Хүчтэй салхи

Аюулт үзэгдэл: Салхины дундаж хурд 18м/с ба түүнээс их (өрөвхийлэлт 24м/с ба түүнээс их)

Гамшигт үзэгдэл: Салхины дундаж хурд ойт хээр, уулархаг нутагт 24 м/с; тал хээр, говь цөлийн бүсэд 28 м/с ба түүнээс их (өрөвхийлэлтийн хурд 34 м/с ба түүнээс их)

2. Цасан шуурга

Аюулт үзэгдэл: Салхины дундаж хурд 10 м/с ба түүнээс их үед цасан шуурга шуурч алсын бараа 2000 м-ээс бага болох.  

3 цаг болон түүнээс дээш хугацаанд үргэлжилбэл аюулт үзэгдэлд тооцно.

Гамшигт үзэгдэл: Салхины дундаж хурд 16м/с (өрөвхийлэлт 20 м/с болон түүнээс их, алсын бараа 2000 м-ээс бага болох үзэгдэл 6 цагаас удаан үргэлжилбэл гамшигт тооцно.

3. Шороон шуурга

Гамшигт үзэгдэл: Алсын барааны харагдац 1000 метр болон түүнээс бага болох нь 3 цагаас илүү хугацаанд үргэлжилбэл гамшигт тооцно.

 
 
 
TAGS