ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хэлснээр тандалтын зорилгоор өчигдөр буюу 15-ны өдөр 238 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илэрээгүй байна.
Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй гэлээ.
Мөн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Шведэд нэг Монгол иргэний биеийн байдал хүнд байна" гэлээ.
Цэргийн төв эмнэлэгт 1633 хүнийг тусгаарлаж эмнэлгийн тусламж үзүүлж байгаа бол орон даяар нийт 7300 гаруй иргэнийг тусгаарлан ажиглаж байгаа аж.