• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0
 

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү өнөөдөр гурван иргэн эдгэрч, дөрвөн хүнээс коронавирус илэрлээ хэмээн мэдээллээ. 

Мөн тэрээр "Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн байна. 

Гурван лабораторид нийт 87 хүнд шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Коронавирусийн халдвартай дөрвөн иргэний нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан хоёр иргэн байна. Орон нутагт байгаа илэрсэн тохиолдлыг ХӨСҮТ-д татан авч, эмчлэх ажил зохион байгуулагдаж байгаа.

Нийт батлагдсан 140 тохиолдлоос 24 хүн эмчлэгдэж гарсан. Одоо ХӨСҮТ-д 116 хүн хяналтад байна.

Нийт батлагдсан 140 тохиолдлоос 24 хүн эмчлэгдэж гарсан. Одоо ХӨСҮТ-д 116 хүн хяналтад байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 4,8 сая хүнд хүрч, 300 гаруй мянган хүн нас баржээ. ОХУ-д нэг өдөрт халдварын 9000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд 1747 хүн тусгаарлалтад байна. 24 цагийн хугацаанд 119 утсанд 166 хүн хандаж, зөвлөгөө авчээ.  

БНСУ-ын шөнийн цэнгээний газраас голомтолсон халдвар 170 боллоо

ДЭМБ-ын төлөөлөгч О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ, Их Британид 1 хувиар, ОХУ-д 4 хувиар, Бразилд 6 хувиар өссөн байна.

Сингапур улсад дотуур байнаас гарсан, БНСУ-д шөнийн цэнгээний газраас үүдсэн коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байна" гэв.  

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д халдвар авсан 1,1 сая хүн байна. Халдварын голомт болж буй Нью-Йорк хотод 300 мянга гаруй байгаа аж. 

Энэтхэг улсад коронавирусийн халдвартай 95 мянга гаруй иргэн байгаа бөгөөд 3000 гаруй нас баралт бүртгэгджээ. Сингапур улсад гадаад орны ажилчдын дотуур байрнаас гарсан халдварын тохиолдол 672 болжээ. Харин БНСУ-ын шөнийн цэнгээний газраас гарсан халдварын тохиолдол 9-өөр нэмэгдэж, 170 боллоо" гэв.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ